Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
2025.06.19 16:36
863
Жижиг, дунд үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарыг хөгжүүлэх, ажлын байр бий болгох зэрэг олон талт хамтын ажиллагааг өргөжүүлнэ

МҮХАҮТ, жижиг, дунд үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарыг хөгжүүлэх, тэдгээрийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зэрэг олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд "Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо"-той хамтран ажиллахаар  санамж бичиг байгууллаа.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Л.Төр-Од, "Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо" ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Батцэцэг нар үзэглэв.

Санамж бичгийн хүрээнд талууд:

  • Бизнесийн болон бусад чухал мэдээллийг харилцан солилцох,
  • Гишүүн байгууллагууд болон бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах,
  • Тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.