Сэлэнгэ аймаг, Мандал сумын нэгдүгээр багийн “Гахайтын голын эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 340 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км, Шарын гол сумаас зүүн урд зүгт 40 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 19-ний өдрийн 18:05 цагт ОБЕГ хүлээн авсан.
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь 55 дугаар анги, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр анги, Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчид Мандал сумын байгаль хамгаалагч, орон нутгийн мод бэлтгэлийн “Хандгайн нуур” ХХК, “Буянт царам” ХХК-ийн ажилтнууд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Түймрийн баруун хойд, зүүн хойд хэсэгт хуурай хусан унанги, шар өвс ихтэй шаталга их явагдаж байна.