Э.Ирэхбаяр
Редактор
Засгийн газар
2025.06.20 15:19
1298
Т.АУБАКИР: Манай салбарт чиг үүрэг давхацсан 533 удирдах албан тушаалтныг цомхотгоно

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас Төсвийн тодотголын хүрээнд салбартаа ямар хэмнэлт хийхээр төлөвлөж буйг тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:

Энэ жил тэтгэвэрт гарах нийт 7000 гаруй иргэн бий. Энэ хүмүүс 36 сарын цалинтай дүйцэх нэг удаагийн тэтгэмж авах ёстой. Энэ асуудлыг шийдвэрлэхээр 2025 оны улсын төсөвт 250 гаруй тэрбум төгрөг тусгасан байгаа.

Манай салбарын тухайд есөн хувиар тооцоход 533 ажилтан цомхотгох шаардлага үүсэж байна. Гэхдээ энэ бол ажлаа хийгээд явж байгаа жирийн алба хаагчид гэхээс илүүтэй чиг үүрэг нь давхацсан, голдуу удирдах албан тушаалын хүмүүст хамаарна. Улсын хэмжээнд бүх салбарт нийт 14 400 алба хаагч цомхотголд орох тооцоо гарсан.

Манай дээр орон тоо нь батлагдсан хэрнээ хүнээ аваа 300 орчим орон тоо бий. Тэдгээр рүү шилжүүлэх зэргээр зохицуулах боломж бий гэв.

Шууд дамжуулалт үзэх: