Э.Ирэхбаяр
Редактор
Эдийн засаг
2025.06.20 16:03
2296
П.НАРАНБАЯР: Төсвийн тодотголын хүрээнд агентлаг дээр цомхотгол хийнэ, багш нарыг халахгүй

Боловсролын сайд П.Наранбаяраас цаг үеийн асуудлуудаар тодрууллаа.

Нийгмийн ухааны элсэлтийн шалгалт дээр сэдэв нь хүнд байна гэсэн гомдол гарсан.

Төсвийн тодотголоор танай салбарт хэдий хэмжээний таналт хийгдэхээр

Боловсролын салбар маш том төсөвтэй салбар. Тодотголын хүрээнд тоног төхөөрөмж худалдан авах зарим төсөл, хөтөлбөр буцаан татагдаж байгаа. Энэ нь 10 орчим тэрбум төгрөг болж байна. Сургууль, цэцэрлэгийн урсгал засвар бол орон нутгийн төсвөөр хийгддэг. Нэмээд хасах боломжтой зарим төсөл хөтөлбөрийг хасаж байгаа. Нийт 170 орчим тэрбум төгрөгийн таналт хийнэ.

Цомхотголын тухайд, манай яаманд  100 орчим хүн ажиллаж байгаа. Харин Боловсролын ерөнхий газарт 170 орчим хүн ажиллаж байгаа учраас тэнд нэлээд орон тооны цомхотгол хийнэ. Багш нарыг цомхотголд оруулахгүй.

Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр ойрын хугацаанд ямар ажил хийх вэ?

Бид эцэг, эхчүүдийн сонголтыг хүндэтгэх ёстой. Нэгдүгээрт, тойргийн сургуулиуд хүрэлцээтэй, нэг ангид суралцагчдын тоо дөчөөс доош байх ёстой. Энэ боломжийг бүрдүүлээд ирэхээр хувийн сургуулийг сонгох нь багасах байх.

Хоёрдугаарт, бид “Хотхоны бага сургууль” гэсэн концепцийг баталж байгаа. Энэ хүрээнд гэрт хамгийн ойр байрладаг хувийн сургуульд суралцах нөхцөлийг бүрдүүлж өгнө. Тухайн сурагчид ногдох хувьсах зардлыг төрөөс олгож, суралцагчаас авах төлбөр хоёр саяас хэтрэхгүй байхаар зохицуулна.

Лаборатори сургууль гэсэн статусыг байхгүй болгосон. Кембрижийн хөтөлбөртэй дөрвөн сургууль бий. Эдгээр сургуульд хувьсах зардлыг гурав дахин өндөр олгодог. Төрийн өмчийн сургуулиудад ийм ялгаатай хандаж болохгүй тул хэрхэн шийдэх вэ гэдгийг ярилцаж байгаа.

Хувийн сургуулиуд хэт өндөр төлбөртэй байна. Мөн хувийн сургууль болон улсын сургуулийн хүүхдүүдийн сурах орчин, сургалтын хөтөлбөр ихээхэн ялгаатай байна гэсэн гомдлыг эцэг эхчүүдийн зүгээс хэлдэг. Энэ ялгаа заагийг арилгах тал дээр ямар бодлого барих вэ?

Хувийн сургуулиудын төлбөрийг яам хянаж оролцох боломжгүй. Хуулийн зохицуулалт байхгүй. Улсын сургуульд гуравдугаар ангиас нь англи хэлж зааж эхэлнэ. “Англи хэл бол үндсэн гадаад хэл” гэсэн Боловсролын ерөнхий хуулийн заалтыг хэрэгжүүлэх ёстой. Монгол хэлний тухайд хүүхдийг багаас нь эх хэлээр нь “амлаж” өсгөх хэрэгтэй. Эх хэлээ сайн сурсан хүүхэд яриа нь цэгцэрч, цэгцтэй сэтгэж сурдаг. Энэ хүрээнд унших бичгийн хичээлийг оруулж ирж, уран зохиолын боловсрол олгоно.

Шууд дамжуулалтыг үзэх: