m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.06.23 09:27
718
АНУ Ираныг бөмбөгдөж Израиль-Ираны дайнд татагдан орлоо

АНУ-ын зэвсэгт хүчин Ираны Натанз, Исфахан, Фордо дахь цөмийн зэвсгийн дэд бүтцэд цохилт өгчээ. Ерөнхийлөгч Дональд Трамп “Довтолгоо амжилттай боллоо. Энэ бол сануулга. Бид Иранд дайн зарлах, тус улсын эрх баригчдыг буулгах бодолгүй байна. Техран яриа хэлэлцээ рүү орохгүй бол дахин бөмбөгдөнө” хэмээн мэдэгдлээ. Ираны эрх баригчид АНУ-ын довтолгооноос өмнө цөмийн зэвсгийн бүх чухал түүхий эд, материал, тоног төхөөрөмжөө өөр газар руу зөөвөрлөсөн тул сүйдтэй хохирол амсаагүй хэмээн мэдэгджээ. Америкууд Ираны цохилт өгч Израиль-Ираны дайнд нэгдсэний дараа Ираны тал Израиль руу хэд хэдэн пуужин харважээ.
Эх сурвалж мэдээлж буйгаар, АНУ Ираныг довтолсны дараа Арабын улс орнуудад хандаж Ираныг хэлэлцээний ширээнд суухыг ятгаж байгаа аж. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Цагаан ордны эзэнтэй утсаар холбогдсоныхоо дараа “Бидний ойлголцол сайн байна. АНУ Ираныг довтолсон нь маш зөв шийдвэр” хэмээн ярьжээ.