Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн шалгалт зохион байгуулалт болон үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
БҮТ-ийн захирал Г.Гантуяа: 2025 оны ЭШ 6-р сарын 18-21-ний өдрүүдэд дөрөв хоног үргэлжилж, өндөрлөсөн. Шалгалтад нийт 43318 хүүхэд орсон. Үүнээс орон нутагт 21 мянга, Улаанбаатарт 22 мянган хүүхэд шалгуулсан. Элсэлтийн шалгалт зохион байгуулахтай холбоотойгооро 3000 орчим багш нар ажилласан. Шалгалтын комисс багийн ахлагч, сэдэв хариуцагч, шууд засагч, хянагч багшийн ахлагч, хянагч багш, зохион байгуулагч, эмч, үйлчлэгч, цагдаа гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй ажилладаг.
ЭШ-ыг 2006 оноос эхэлж уламжлалт нэг аргачлалаар явуулдаг. ЭШ-ын даалгаврыг бэлтгэдэг хүмүүсийг интернэтэд оруулахгүй тусгаарлаж, тагнуул, цагдаагийн хамгаалалт дор боловсруулдаг. Даалгавраа дараа нь тагнуулын тусламжтай орон нутагт тараадаг. Энэ жил даалгавар задраагүй. Үндэсний хэмжээнд нийт 50 шалгалтын төв гарсан. 3661 сурагч дүн оноогоо дүйцүүлсэн.
Шууд үзэх: