МАН-ын ерөнхий нарийн бчигийн дарга Я.Содбаатар цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
МАН хэзээ Их хурлаа хуралдуулж, намын даргын асуудлаа хэлэлцэх вэ?
Намын Бага хурлыг зохион байгуулж, Их хурлаа зарлах бодолтой байна. Намын дарга, намын УЗ, Хяналатын зөвлөлийн асуудлыг хэлэлцэх эрх нь байдаг. Мөн улс төрийн албан тушаал дах эмэгтэй квотын асуудлыг хэлэлцэнэ. Энэ нь улс төрийн намууд төлөвшихөд ихээхэн түлхэц болно гэж найдаж байна.
Намын дүрмээ шинэчлэх ажлын явц ямархуу шатандаа явж байгаа вэ?
Намын дүрэм боловсруулах Ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Холимог тогтолцоогоор сонгууль явуулах болсонтой холбогдуулан намын дүрэмд тодорхой өөрчлөлт орох ёстой. ҮХНӨ нь өөрөө улс төрийн болоод парламентын нөхцөл байдлыг өөрчилж байна. Хамгийн гол нь улс төрийн намууд хариуцлагатай байх, санхүүжилт нь ил тод байх зэрэг олон жил ярьсан асуудлууд энэ хуулийн хүрээнд хэрэгжих ёстой.
Ирэх оноос эхлэн жил бүрийн нэг дүгээр улиралд багтан ТББХ-н дээр улс төрийн намуудын үйл ажиллагааны тайланг хэлэлцдэг болно. Тэгэхээр УДШ-д бүртгэлтэй 38-39 нам тайлангаа өгөхгүй бол үйл ажиллагааг нь түр зогсоогоод, хугацаа өгч, тухайн хугацаандаа тайлангаа өгөхгүй бол бүр мөсөн татан буулгадаг болох юм.
Улс төрийн намуудад өгөх төсвийн санхүүжилт өмнөх жишгээрээ байгаа. Энэ бол улс төрийн намуудын парламентад эзэлсэн суудал, мөн улс төрийн намууд парламентад нэр дэвшихдээ ХБИ, эмэгтэйчүүд гэх мэт тэгш оролцоог хангасан эсэх, үүний дагуу олгож байгаа санхүүжилт юм.
Шууд дамжуулалтыг үзэх: