Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас салбарын талаар тодрууллаа.
Түлш, шатахууны үнэ өсөж болзошгүй талаар олон улсын хэвлэлүүд бичиж байна. Манай нөөц хэр байгаа вэ?
Олон улсын эдийн засаг, геополитикын нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны үнэ огцом хөдөлж байна. Хөрш БНХАУ өнгөрсөн долоо хоногт хэрэглээнийхээ үнийг нэмсэн байна.
Сайдын хувьд бүх импортлогч компаниудад бүх саваа дүүргэх чиглэл өгсөн. АНУ-ын цэргийн хүчин Иранд цохилт өгсөнтэй холбоотойгоор Иран улс нийт газрын тосны 25 хувийг дамжуулдаг хоолойгоо хаах шийдвэр гарсан. Гэхдээ ҮАБЗ-ийнх нь шийдвэр хараахан гараагүй байна. Дэлхий даяар нефтийн үнэ өсөх нь гэсэн хүлээлтэй болсон байна.
Манай яамны зүгээс ажлын хэсэг гаргаад, ААН-үүдтэйгээ уулзаад бэлэн байдлыг ханган ажиллаж байна. ЗГ-ын хуралданаар нефт бүтээгэдхүүний хангамжтай холбоотой асуудлыг хэлэлцүүлэн, шийдвэр гаргуулахаар бэлдэж байна.
Түлш, шатахуун импортлогч компаниуд ОХУ-д болсон энергийн чуулганд оролцоод өнөө өглөө ирсэн байна билээ.
Ц.Туваан сайдын үед шатахууны үнийг үндэслэлгүйгээр нэмсэн тул эргээд үнийг нь буулгах асуудал яригдсан. Тэр асуудал юу болж байгаа юм бол?
Энэ талаар тодруулъя. Эхлээд нэн тэргүүнд нөөцлөх нь чухал байна.
Газрын тос боловсруулах үйлдвэр хэзээ ашиглалтад орохоор байна?
2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Би өөрөө газар дээр нь очиж танилцаад энэ талаар мэдээлэл өгье гэж бодож байгаа.
Танай яаман дээр хуулийн хугацаанд гэрээ байгуулж амжаагүйгээс цуцлагдаж байгаа хичнээн төсөл, хөтөлбөр байга вэ?
Манай яам бол хамгийн бага төсөвтэй яам. Нийт 48 тэрбум төгрөгийн төсөв батлагдсанаас долоон хувийг хасахаар төлөвлөж байгаа. Геологийн хайгуулын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийхэд 20 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Үүнээс 10 тэрбум орчим нь гэрээ байгуулж амжаагүйн улмаас татагдахаар нөхцөл байдал үүсээд байгаа. Гэхдээ сангийн яаманд хүсэлт гаргасан байгаа.
Шууд дамжуулалт үзэх: