Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим болон Узбекистан Улсын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Монгол–Узбекистаны бизнес форум”-ыг МҮХАҮТ зохион байгууллаа.
Форум Монгол болон Узбекистаны эдийн засгийн гол салбарууд болох худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны төлөв илтгэлүүдээр үргэлжиллээ.
Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдсэн ажлуудын үр дүн, хэрэгжилт, цаашид хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжуудын талаар илтгэл танилцууллаа.
Хоёр орны бизнес эрхлэгчид, хөдөө аж ахуй, ялангуяа мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногооны экспорт, импорт, ноос, ноолуур, оёмол бүтээгдэхүүн, эрчим хүч, дэд бүтэц, санхүү, хөрөнгө оруулалт, тээвэр, логистик салбаруудад хамтран ажиллах өргөн боломж бий гэдгийг хэллээ.
Уулзалтад оролцогч талууд дараах салбаруудад хамтран ажиллах өргөн боломжтой гэдгийг тэмдэглэв. Үүнд:
• Хөдөө аж ахуй (мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүн)
• Хүнсний ногооны экспорт, импорт
• Ноос, ноолуур, оёмол бүтээгдэхүүн
• Эрчим хүч, дэд бүтэц
• Санхүү, хөрөнгө оруулалт
• Тээвэр, логистикийн салбарууд багтаж байна.
Мөн айлчлалын хүрээнд “Узбекистаны Худалдааны төв” үзэсгэлэнгийн нээлт болж байгаа юм. “Made in Uzbekistan”худалдааны төвд Узбекистан улсын үндэсний үйлдвэрийн хүнс болон гэр ахуй,өргөн хэрэглээний бараанууд тавигдсан ба цаашид тогтмол нээлттэй байх аж.