Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2025.06.24 14:42
622
Б.Баярбаатар: Дөрвөн байнгын хороог татан буулгаж, шинээр нэг хороог байгуулна

УИХ-ын байнгын хороодын тоог цөөлж байгаа талаар Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараас тодрууллаа. 

Тэрээр "Өмнөх парламентууд үндсэн 7 байнгын хороотой байсан. Түүнээс хойш чиг үүрэг нь хуваагдаад 11 байнгын хороо болон өргөжсөн.

Харин одоо дөрвөн байнгын хороог татан буулгаж, шинээр нэг хороог байгуулна. 

Үүнд:

- Ёс зүй дэгийн байнгын хороог Төрийн байгуулалтын байнгын хороонд

- Цахим болон Аж үйлдвэржилтийн байнгын хороог Эдийн засгийн байнгын хороонд

- Боловсролын байнгын хороог Нийгмийн бодлогын байнгын хороонд нэгтгэнэ. 

- Шинээр Өргөдлийн байнгын хороог байгуулна.

Иргэдээс ирж байгаа өргөдөлд байнгын судалгаа хийдэг байх хэрэгтэй. Өргөдлийн байнгын хороо дотооддоо үйл ажиллагаа явуулна. Өнөөдөр аль ч шатанд төр данхайж байгаа учраас Парламент, УИХ энэ асуудалд анхаарлаа хандуулна. Үүнийг дагаад байнгын хорооны гишүүдийн тоо нэмэгдэнэ" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: