Э.Ирэхбаяр
Редактор
УИХ
2025.06.24 15:42
1208
О.ЦОГТГЭРЭЛ: 5, 10 мянган алба хаагчийг цомхотгоно гэчихээд, дэд сайд, дэд дарга нарыг нэмэх тухай ярьж байна

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын зуслангийн байранд АТГ-аас нэгжлэг хийж байгаад бүлгийн даргын хувьд ямар байр суурьтай байна вэ?

С.Ганбаатар гишүүний гэрт ямар асуудлаар нэгжлэг хийж байгаа талаар тодорхой мэдээлэл байхгүй тул одоо бүлгийн хурлаар мэдээлэл авах гэж байна.

АН-ын бүлэг завсарлага авсан нь С.Ганбаатар гишүүнтэй холбоотой юу?

Завсарлагыг УИХ-аар хэлэцэж буй асуудлаар авдаг. УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан тодорхой зүйл, заалт, баримт бүхий асуудлаар өмнө нь шаардлага хүргүүлсэн. Сая байнгын хорооны хэлэлцүүлгийн явцаас харахад, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлуудаар АН-ын бүлгээс тавьсан шаардлагыг хангахгүй байгаа тул бүлгийн хурлаар ярилцахаар нэг хоногийн хугацаатай завсарлага авлаа.

Тухайлбал, ямар заалтууд дээр зарчмын зөрүү бүхий саналтай байгаа вэ?

Бүтэц дээр хяналтын чиг үүрэг, дотоод хяналтын чиг үүрэг, 23 сайдаас гурвыг хасаад хорь нь үлдэж байгаа байдал, түүнчлэн тав, арван мянган алба хаагчийг цомхотгох тухай ярьж байж, нөгөө талдаа дэд сайд, дэд дарга нарыг томилох асуудлыг оруулж ирэхээр бэлэн болчихсон байгаа зэрэг асуудлуудаар бүлгийн гишүүд санал солилцох шаардлагатай байгаа.