m.mn
түрүүлж мэдээлнэ
Орон нутаг
2025.06.26 13:07
359
Дундговь: БНХАУ-ын их дээд сургуульд элсэгчдэд 115 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв
Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны "Хөдөөгийн сэргэлт - Шинэ Дундговь" хөтөлбөрт тусгагдсан “Оюунлаг Дундговь” дэд хөтөлбөрийн хүрээнд Юнайтэд болон Ханз академитай хамтран БНХАУ-д суралцах болзол хангасан 21 төгсөгчид дэмжлэг үзүүлж, батламж гардууллаа.
Батламжийг энэ сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн нар гардуулав.
БНХАУ-ын их, дээд сургуулиудад суралцах суралцагчдыг бүрэн дунд боловсролын үнэмлэхийн голч дүн болон элсэлтийн шалгалтын хоёр хичээлийн дундаж оноог үндэслэн төлбөрийн 30-50 хувийн дэмжлэг буюу 115 сая төгрөгийг шийдвэрлэсэн юм.