Э.Ирэхбаяр
Редактор
УИХ-ын гишүүн
2025.06.26 15:28
555
П.НАРАНБАЯР: Сургуулийн менежментийг сайжруулах хөтөлбөрт хамрагдсан сургуулиудын 90 хувь нь үр дүндээ сэтгэл хангалуун байгаа

Боловсролын сайд П.Наранбаяраас “Шинэ Монгол” сургуулийн хөтөлбөрийг улсын сургуулиудад хэрэгжүүлж байгаа нь ашиг сонирхлын зөрчил мөн эсэхийг тодрууллаа. Тэрээр хэлэхдээ: 

Миний бие 2012 оноос 2020 он хүртэл “Шинэ Монгол” сургуульд Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Энэ нь миний намтарт байдаг. Тэнд ажиллаж байснаараа би бахархдаг. Энэ сургуульд ажиллаж би боловсролын салбарын хүн болсон.

Тус сургуулийн хөтөлбөрт хамрагдахаар 120 сургууль сонгогдсоноос одоогоор 80 сургууль дээр хэрэгжээд байна. Боловсролын салбарын менежмэнтийг сайжруулах, сургуулийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд 2022 оноос эхлэн жил бүр зарлагдан зохион байгуулагдаж ирсэн хөтөлбөр. Боловсролын ерөнхий газар санхүүжилтийг нь өгдөг.

Ямар ч байсан төсөлд хамрагдсан сургуулиудаас 90 хувь нь үр дүндээ сэтгэл хангалуун байгаагээ илэрхийлсэн. Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун “Энэ төсөлд хамрагдсанаар манайх энэ жил ЭШ-аа нэлээд амжилттай өглөө” гэж бичсэн байна билээ. Хэнтий аймгийн Баянмөнх сумын сургуульд яваад очиход энэ төсөл хэрэгжиж байгаа нь хандлагаасаа л шууд мэдрэгдэж байсан.

Сургуулийн удирдлагын менежмент сайжраад ирэхээр нэн тэргүүнд багш нарын ажлын байран дахь сэтгэл ханамж дээшилдэг.

Ж.Галбадрах гишүүний тухайд, “Сургуулийн соёл төлөвших, менежмэнт” гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Үүнийгээ зөвхөн хувийн сургууль  гэлтгүй улсын сургуудиудад ч гэсэн амжилттай хэрэгжүүлж болохыг үйлдлийн судалгаагаараа нотлоод явж байгаа.

Түүнийг гишүүн болохоос өмнө МАН-аас “Энэ төслийг улс орон даяар хэрэгжүүлээч” гэсэн санал тавьж байсан гэсэн. Боловсролыг дэмжих жилийн хүрээнд Ж.Галбадрах багш болон Ч.Ундрам нарын салбарын гишүүдтэй маш сайн гар нийлэн ажиллаж байгаа.

Өнөөдөр боловсролыг тэгш, хүртээмжтэй хүргэхэд 108 сургууль, 95 цэцэрлэг хэрэгтэй байна гэдэг суурь судалгааг Боловсролын яам хийж өгсөн гэв.

Шууд дамжуулалт үзэх: