Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригтоос “Оюутолгой” төсөлтэй холбоотой зарим асуудлаар байр суурийг нь тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:
Та бүхний таньдаг мэддэг хамаатан, садан найз нөхдөөс “Оюутолгой” ХК-д ажиллаж байгаа хүмүүс байгаа биз дээ. Энэ бол тус гэрээний хамгийн том үр дүн. Зөвхөн 2024 онд гэхэд л янз бүрийн татвар, төлбөр, хураамжаар нийт 482 сая ам.долларын татвар төлсөн байна. Дээр нь монголын компаниуд тийшээ ханган нийлүүлэлт хийж байна.
2008 онд биднийг ажил авч байхад Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан. Цалингаа ч тавьж чадахгүй. Тэр үед улсын төсвийн орлого 1.8 их наяд байлаа. Өнөөдөр 33 их наяд болчихоод байна. Бүхэл бүтэн эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт 70-80 тэрбум байсан санагдаж байна.
Монгол Улсын Засгийн газар “Оюутолгой”-г ашиггүй гэж шүүхдээгүй, татварын асуудлаар маргаан үүсгэсэн. Ер нь татварын асуудлаар өчнөөн л компани шүүхддэг. Бид ганц “Оюутолгой” ч биш, уул уурхайг дагаж хөгжиж байгаа улс гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой.
Онтреголдын тухайд, анх Оюутолгойн нэг хэсэг болно гэж яригдаж байсан. Тийм захиа хүртэл бичиж байсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байгаа учраас манайх алдагдал хүлээчихээгүй, шинээр гэрээ байгуулах болмж байна гэж харж байна гэв.
Шууд дамжуулалт үзэх: