Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.06.27 08:47
1374
ХӨСҮТ-өөс халдварт өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу-ийн Монгол Улсад хийж буй албан ёсны төрийн айлчлал үргэлжилж байна.

9:00 цагт: "XX зууны Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн гүйцэтгэсэн үүрэг" эрдэм шинжилгээний хурал, “Өв сургамж” тусгай үзэсгэлэн “Чингис хаан" үндэсний музейд болно. Холбогдох утас: 99051914

11:00 цагт: ХӨСҮТ-өөс халдварт өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: ОБЕГ-т ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг хүргэнэ.

-Бичил жижиг дунд аж ахуйн нэгжийн өдөр тохиож байна.

-Дэлхийн цусны үүдэл эс чөмөг шилжүүлэн суулгах холбооны олон улсын хурал үргэлжилж байна.

-Сагсан бөмбөгийн 3х3-ын насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 23-29-нд төв талбайд болж байна.