"Алт-3" аяны хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас тодрууллаа.
Тэрээр "Монголбанканд тушаагдаж байгаа алтны хэмжээ жилээс жилд уруудаж байна. Энэ салбарыг бодлогоор дэмжээгүй учраас ийм сул тал гарч байна. Манай улс 500 орчим тонн алтны нөөцтэй. Үүний 100 орчим тонн-д өнөөдөр зөвшөөрөл өглөө гэхэд энэ оны төгсгөл үед шууд металаа өгөөд монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн тогтвортой байдлыг хангана. Гэтэл энэ нь тодорхой хуулийн зүйл заалтуудаар хориотой байдаг. Энэ асуудлыг шийдэх бүрэн эрх УИХ-д бий. Алт аяны тогтоолын төслийг Засгийн газар зоригтойгоор оруулж ирж байна. Энэ бол галтай сэдэв.
Тогтоолын төсөл дээр ажлын хэсэг гаргаад явуулах бүрэн эрх УИХ-д байгаа. АҮЭБ-ийн сайдын хувьд эдийн засгийг идэвхжүүлж, алтны салбарыг оруулж эргэлтийг эрчимжүүлэх ажлыг яаралтай оруулж ирлээ. УИХ баталж өгөх байх гэдэгт итгэлтэй байна.
УИХ-ын тогтоолын төсөл ерөнхий утгаар гарах ёстой. Гурван чиглэл байгаа. Нэгдүгээрт, Байгаль орчин, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг маш хатуу суулгасан байгаа. Өөрөөр хэлбэл нөхөн сэргээлтийн баталгааг нь өндөр болгож оруулж ирэх, уурхай хаагдахад гарах зардлыг урьдчилж авах гэх мэт тодорхой тусгаж өгөх.
Хоёрдугаарт, Алт олборлолтыг дэмжихэд хамгийн чухал асуудал бол ААН-ийн орлогын албан татварын хязгаар байгаа юм. 6 тэрбум төгрөг хүртэл 10 хувийн татвар авдаг. Түүнээс дээш гарвал 25 хувийн татвар авдаг. Үүнийг сангийн яамтайгаа ярилцаж өөрчлөх тал дээр чиглэл авах.
Гуравдугаарт, Зарим хуулийн хязгаарлалтад орсон байгаа шууд ашиглах боломжтой ордуудыг хөдөлгөх гэсэн гурван зүйлийг тусгасан. Эдгээрийг өөрчлөх бүрэн эрх УИХ-д бий. Манай яам зөвлөмж, чиглэлээр хангаад ажиллана" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: