Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.06.27 17:54
584
Динза Цондоолойгийн зуны зугаатай сургалтын эхний төгсөлт боллоо

Дэлхий дахинд боловсролын чиг хандлага өөрчлөгдөж, орон бүр өөрсдийн онцлогт тохируулсан арга зүйг чухалчилж буй энэ үед “Динза Цондоолойгийн анд
найзууд” ТББ-аас Монгол хүүхдийн сэтгэл зүй, сэтгэхүйд тохирсон комик ном дээр тулгуурласан сургалтын орчин үеийн арга зүйг хэрэгжүүлж байна. “Багш бүхэн
сэтгэл зүйч” зуны хөтөлбөрт хамрагдсан багш нар сургууль дээрээ энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдлээ.

Энэхүү хөтөлбөр нь хүүхдүүдэд хүртээмжтэй боловсролыг эзэмшүүлэхийг зорин, хичээлийн хоцрогдолтой, сурах сонирхолгүй хүүхдүүдийг ч хичээлдээ дуртай болгож, сурлагын ахиц дэвшил гарахад үр дүнгээ өгсөөр байгаа юм.

Мөн багш нарын нийгмийн асуудлыг шийдэх, тухайлбал нэг багшид дунджаар 3.6 сая төгрөгийн цалин өгөх загварыг ч боловсруулаад байна.

Тиймээс хөтөлбөрийг зохион багш нарыг “Багш бүхэн сэтгэл зүйч” сургалтад хамрагдахыг урьж байна.

“Динза”, “Цондоолой Цүндээлэй хоёр” комикууд дээр тулгуурласан, “Хүүхдийн ДМ хөгжил төлөвшлийн хөтөлбөр”-ийн судалгаа хөгжүүлэлтийг Ерөнхий боловсролын сургуулиуд дээр сүүлийн 3 жил хийсэн билээ.

Түүнээс хамгийн шилдэг арга зүйгээр тодроод байгаа нийслэлийн 84-р сургуулийн бага ангийн багш, Боловсролын тэргүүний ажилтан Ц.Ундармаагийн арга зүйг нэвтрүүлэх “Багш бүхэн сэтгэл зүйч” зуны сургалтын эхний ээлжийн төгсөлтийн баяр боллоо. Сурган хүмүүжүүлэх 20-иод жилийн туршлага болон сүүлийн 2 жил хүүхдүүд дээр бодитоор хэрэгжүүлсэн хүүхдийн сэтгэл зүйгээр дамжуулан суралцах арга барилыг эзэмшүүлэх зорилготой орчин үеийн боловсролын шинэ арга зүйг “Динза Цондоолойгийн анд найзууд” ТББ-аас үйл ажиллагааныхаа гол загваруудын нэг болгон түгээж байна.

Эхний сургалтыг найман суралцагч төгссөн бөгөөд номоор дамжуулан өөрийгөө нээх, хөгжилтэйгөөр танин мэдэх, номд дурлах, уншиж, ойлгох, бодох, бичих чадвараа хөгжүүлэх, сэтгэл хөдлөлөө танин мэдэж, зөв илэрхийлэх, төсөөлөн бодох, багаар ажиллах зэрэг бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх ур чадварт суралцсан юм.

Шууд дамжуулалтыг үзэх: