Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.06.27 18:22
711
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын "Жаргалантын даваа" гэдэг газар энэ сарын 25-нд гарсан ой, хээрийн гал түймрийг өнөөдөр /2025.06.27/ 15:15 цагт бүрэн унтраалаа.

Түймрийг унтраах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Хилийн цэргийн алба хаагчид, орон нутгийн иргэд оролцсон юм.

Урьдчилсан байдлаар ой, хээрийн түймэрт 5.5 га орчим талбай өртсөн байна.