Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийслэл
2025.06.29 15:48
520
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт явагдлаа
 
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн санал хураалт 6 дугаар сарын 22-нд болж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэг мандатад сонгогчдын санал тэнцсэн тул өнөөдөр (2025.06.28) нэмэлт санал хураалт явуулахаар сумын сонгуулийн хороо шийдвэрлэсэн. Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 279 сонгогч оролцож, саналаа өглөө. Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргахаар хуульчилсан.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэг мандатад нэмэлт санал хураалт явуулснаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль амжилттай явагдаж өндөрлөлөө.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу аймаг, сумын сонгуулийн хороод тухайн шатны сонгуулийн дүнг нэгтгэж, нийтэд албан ёсоор мэдээлнэ.
Сонгуулийн урьдчилсан дүнтэй https://m-election.mn/electionresult холбоосоор танилцах боломжтой.