Нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагаар "Хуулийнхан Х.Нямбаатар тэргүүтэй нийслэлийнхнийг шалгаж эхэлжээ" гэх утга бүхий мэдээлэл нийтлэгдсэн нь ор үндэсгүй худал мэдээлэл гэж Хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ.
Тэрбээр, "Сүүлийн өдрүүдэд улс төрийн зорилгоор ардаа нэр бүхий эзэдтэй хэвлэлийн байгууллагууд нийслэлийн удирдлагын баг бүрэлдэхүүний талаар худал мэдээлэл цацах нь ихэслээ.
Жишээ нь доорх нийтлэлд “…шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна…, шалгаад үзэхэд гэмгүй…” гэх зэрэг яг аль байгууллага намайг шалгаж эхэлсэн нь тодорхойгүй, сэтгүүлч өөрөө шалгаач гэсэн санаа дэвшүүлсэн мэт таамаг төдий ойлгомжгүй өгүүлбэрүүд олон байна. Гэхдээ их сүржин гарчигтай. Тус нийтлэлийг бичсэн сэтгүүлчийг намайг аль байгууллага, ямар үндэслэлээр шалгаж эхэлснийг нийтэд ил тод мэдээлэхийг хүсье.
Хэрэв нотолж чадахгүй бол би нийслэлийн удирдлагуудын өмнөөс хуулийн байгууллагад хандах болно. Намайг хууль хяналтын байгууллагаас шалгасан зүйл байхгүй.
Хотод хэрэгжүүлж буй төслүүдийн сонгон шалгаруулалтууд бүгд FIDIC -ийн гэрээний зарчмаар, нээлттэй явагдаж байгаа" гэв.