Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2025.07.01 16:43
4808
Согтуу этгээдэд зодуулсан худалдагч эмэгтэйн нулимсны сүв тасарч, хараанд нь өөрчлөлт оржээ!
 
Өнгөрсөн сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын дэлгүүрт архидан согтуурсан этгээд худалдагчаас зургаан ширхэг зайрмаг үнэгүй өгөхийг шаардаж, улмаар ноцтойгоор зодож, гэмтээж буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн.
 
Хохирогч эмэгтэйн нулимсны сүв тасарч, хараанд нь өөрчлөлт орсон бөгөөд Улаанбаатар хотод ирж, хоёрдугаар эмнэлэгт хагалгаанд орохоор болжээ.
Тэрбээр, хөхүүл хүүхэдтэй бөгөөд бичлэг тавигдахаас өмнө уг хэрэгт мөрдөн байцаагч томилоогүй, хэрэгтэн холбогдож уучлалт ч гуйгаагүй байсан тул аргагүйн эрхэнд бичлэгийг цахим орчинд нийтэлсэн талаар ар гэрээс нь мэдээллээ. Харин тухайн этгээдийг цагдан хориогүй бөгөөд бичлэг цацсан асуудлаар гомдол гаргана гэж сүрдүүлсэн байна.