УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагаас “Алт-3” аяны талаар байр суурийг нь тодрууллаа.
“Алт-3” аяныг хэрэгжүүлснээр монголд хэр үр өгөөж өгөх юм бэ?
Нэгдсэн журмаар зохин байгуулалтад оруулаад аваад явчих нь зөв л дөө. Алтны асуудал бүрэн цэгцлэгдээгүй байна. Монголбанканд тушаасан хэмжээгээрээ л яригдаж байна. Нөгөө талдаа байгаль орчны асуудал, үндсэн орд, шороон орд гээд олон асуудал яригдаж байгаа үед нэг сайн цэгцлээд аваад явах нь зөв.
Цаашид ашигт малтмалын зөвхөн нэг төрөл гэхээс илүү бидэнд ашиг орлого авчрах бүхий л ашигт малтмалын стратегийг тодорхой болгох хэрэгтэй. Ялангуяа алт, зэс, нүүрсний тухайд. Уул уурхайн салбарын бодлого цогцоороо гарах ёстой. Түүний нэг нь “Алт-3” аян гэж ойлгож байгаа. Монгол Улсын тухайд ямар ашигт малтмалууд чухал юм бэ гэдгээ эхний ээлжид тодорхой болгох ёстой. Бидэнд алт, зэс, нүүрс чухал байна. Эхний ээлжид чухал ашигт малтмалуудын талаарх бодлогоо цэгцэл авах нь чухал.
“Алт-3” аяныг хэрэгжүүлье гэвэл “урт нэртэй” хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байх шиг. Энэ тухайд та юу хэлэх вэ?
“Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиар Засгийн газар найман хөтөлбөр гаргахаар, тэдгээр хөтөлбөрийн хүрээнд улсын хөгжлийг жилээр, урт, богино, дунд хугацааны төлөвлөлтийг ямар хугацаанд хийх вэ гээд хуульчилчихсан. Энэ найман хөтөлбөрт аж үйлдвэр, уул уурхайн салбарын талаар байхгүй. Тэгэхээр ганцхан “Урт нэртэй” хууль ч биш салбарын бодлогыг бүхэлд нь тодорхой болгох хэрэгтэй.
Шууд дамжуулалт үзэх: