УИХ-аар төсвийн тодотголыг хэлэлцэж буй энэ өдрүүдэд хэмнэсэн төсвүүд дээр гишүүд маргаантай байр суурьтай байна. Тухайлбал УИХ-ын гишүүн М.Мандхай “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хөрөнгө оруулалт хийх 40 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хасаж оруулж ирсэнд шүүмжлэлтэй хандаж байна. Тэрээр хэлэхдээ:
Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа бүх орон нутгийн, ялангуяа малчид, хоршоологчдын амьжиргааг сайжруулах, ажилтай орлоготой байлгах, үйлдвэрлэл бүтээх, хамгийн гол нь түүхий эдийн боловсруулалтыг дэмжих шаардлагатай байгаа. Өнөөдөр бид хөдөө аж ахуйн салбараа дэмжиж, хөрөнгө оруулалт хийхгүй бол малтай байгаад, түүхий эдээ эдийн засгийн эргэлтэд идэвхтэй оруулах ямар ч боломж алга. Тийм учраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр дамжаад малаа өсгөж үржүүлэх, түүхий эдээ боловсруулах гол хөтөлбөрөө тодотголоор таначихсан байна.
Зээлийн батлан даалтын сан дээр хөдөө аж ахуйн салбарт улсын хэмжээнд 45 тэрбум төгрөг байсан чинь 40 тэрбумыг нь хасчихсан байна. Улаан буудай, нарийн ногоо, цагаан алт гэх мэт бусад хөтөлбөрийг бага зэрэг танасан байна гэв.
Шууд дамижуулалт үзэх: