m.mn
түрүүлж мэдээлнэ
Боловсрол
2025.07.03 12:09
420
Боловсролын яам “Монос” групп болон “М банк”-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2024-2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 2,362 боловсрол, сургалтын байгууллагад 111,636 багш, ажилтан ажиллаж байгаагаас нийслэлд 52,188, хөдөө орон нутагт 59,448 багш ажиллаж байна. Эдгээр боловсролын байгууллагад ажиллаж буй багш, ажилтнуудад хөнгөлөлт урамшуулал үзүүлэх санамж бичгийг өнөөдөр Боловсрголын яамны ТНБД Х.Батжаргал болон “Монос” Групп ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Солонго, “М банк” ХК-ийн захирал Б.Тэмүүлэн нар үзэглэлээ.

Тодруулбал, “Монос” групп боловсролын салбарын нийт багш, ажилтанд зориулж, бүх бүтээгдэхүүндээ 9 хувийн хөнгөлөлт үзүүлж, багш нарын хүүхдүүд эм зүйн сургуульд суралцах бол сургалтын төлбөрөөс 5-20 хувь хүртэл хөнгөлөхөөр боллоо. М банк боловсролын салбарын ажилтнуудад зориулан 20 хүртэл хувийн хөнгөлөлттэй лояалти хөтөлбөрт хамрагдахыг санал болголоо. Боловсролын яамны ТНБД Х.Батжаргал “Өнөөдөр гарын үсэг зурах гэж буй хамтын ажиллагааны санамж бичиг нь багшийн хөгжлийг дэмжих, нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн үр өгөөжтэй, бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийн эхлэл болно” гэлээ.

  2024 онд зохион байгуулагдсан Монголын багш нарын VIII их хурлын үеэр багшийн цалин хөлс, нийгмийн баталгаа, ажил мэргэжлийн тогтвортой байдал, ёс зүй, нэр хүнд зэрэг асуудлууд нийтлэгээр хөндөгдсөн бөгөөд эдгээр асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн үр дүнтэй түншлэл, хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтой билээ.