Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас Гэр бүлийн тухай болон Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийн талаар тодрууллаа.
Гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргасан хосуудад эвлэрэх нэг сар өгдөг хуультай. Хэрэв хосын хэн нэгэн нь хүчирхийлэгч бол нөгөөх нь эрсдэлтэй нөхцөл байдалд дахин амьдрах нөхцөлийг бүрдүүлээд өгчихөж байна. хуулийн энэ заалтыг өөрчлөх үү?
Ажлаа аваад 15 хонож байна. Нийгмийн хамгаалал гэдэг бол маш өргөн хүрээтэй салбар. Хамаарахгүй нэг ч асуудал байхгүй. Манай яаман дээр найман хуулийн төсөл байна. Бүгдийг нь зэрэг унших боломжгүй тул одоогоор Гэр бүлийн тухай хуулийг уншиж, танилцаж амжаагүй байна. Гэхдээ эвлэрүүлэх заалтыг эргэж харах ёстой гэдэг дээр санал нэгдэж байгаа. Гэр бүлийн тухай хуулийн төсөл боловсруулж, өргөн барихад бэлэн болсон байгаа. Гэхдээ гэр бүлийн орчин дахь хүчирхийллийг зөвхөн Гэр бүлийн хуулиар зохицуулах боломжгүй. Эрүүгийн хууль гэх мэт бусад хууль үйлчилдэг.
Нийгмийн даатгалын хуулийн төсөл дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд үүрэг өгсөн. Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийг авч хэлэлцсэн. Үүнтэй холбогдуулан Нийгмийн даатгалын сан өнөөдөр ажиллаж байгаа хүмүүс тэтгэвэрт гарахад тэтгэврийг нь олгох нөөц бололцоо яг байна уу гэдэг дээр судалгаа хийсний дараа төслөө өргөн барих чиглэл өгсөн.
НДС-гийн хөрөнгийг банкуудад байршуулахдаа алдаа гаргасны улмаас өнөөдөр х”Капитал”, “Чингис хаан” гэсэн хоёр банкаас авлагатай хэвээр байгаа. Яагаад энэ сан ийм тогтворгүй болчихов оо гэдгийг судалж байж, төслөө явуулна.
Төсвийн тодотголоор танай яамнаас хэдэн төгрөг хасагдсан бэ?
36 тэрбум төгрөг танагдсан. Хүүхдийн хөгжил, ХБИ-ий хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэх мэт тодорхой хөтөлбөрт зориулагдсан төсвөөс нэг ч төгрөг хасагдаагүй. Эхний хагас жилд багтаж гэрээ байгуулагүй төсөл, хөтөлбөрүүд хасагдсан. Нийт алба хаагчийг есөн хувийг танах шийдвэр бас манайд хэрэгжинэ.
Шууд дамжуулалтыг үзэх: