Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Гэмт хэрэг
2025.07.04 10:14
2623
"Бусдыг хутгалаад зугтсан Т, М нарыг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна"
Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн. Уг хэргийг Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тодрууллаа.
ЦЕГ: Цагдаагийн байгууллагад энэ оны 07 дугаар сарын 03-ны шөнө 03 цаг 55 минутад “Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах сүлжээ дэлгүүр дотор эрэгтэй хүн нуруундаа хутгалуулсан байдалтай гаднаас орж, ирлээ” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
 
Дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хойшлуулшгүй ажиллагааг явуулж, иргэн “Я”-гийн явсан зам маршрутыг тогтоон, "Ногоон бүс" төслийн хүрээнд гудамж талбайд суурилуулсан хяналтын камерын тусламжтай иргэдийн таарамжгүй харилцаа, хоорондоо маргалдаж муудалцсаны улмаас тухайн иргэний биед халдсан байж болзошгүй Т, М нарыг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шөнө оройн цагаар ганц нэгээр зорчихгүй байж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.