Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.07.04 10:35
666
Д.Амарбаясгалан 924 сая төгрөгийн сонгуулийн хандиваа ХОМ-тээ мэдүүлжээ

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2024 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг байршуулаад байгаа билээ. Төрийн өндөр зарим албан тушаалтнуудын хөрөнгө орлого нь өмнөх жилээсээ эрс өссөн зэрэг мэдээлэл хөвөрч байгааг нягталж үзвэл 2024 оны УИХ-ын ээлжит сонгуультай холбогдож таарч байгаа юм.

Тодруулбал, Хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлэг гаргагч нь тухайн онд бэлэг, хандив, өв залгамжлал авсан бол заавал бичих үүрэгтэй. Тэгэхээр 2024 оны сонгуульд нэр дэвшсэн бол тухайн нэр дэвшигчид ирсэн хандивыг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ заавал мэдүүлэх юм.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гэхэд л 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт нийт орлого нь 260 сая төгрөг бол 2024 оных 1 тэрбум төгрөг байна. Энэ нь 2024 оны сонгуулийн хандиваа оролцуулсан нийт дүн байгаа юм.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харвал 923 сая 530 мянган төгрөгийг сонгуулийн хандиваар авснаа мэдүүлжээ. Харин өөрийн орлого нь 83 сая төгрөг байна.