УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамаас олон улсын тавцанд амжилт гаргасан тамирчдаа спортынх нь төрлөөр ялгаварлан урамшуулж байгаа нь зөв эсэх дээр байр суурийг нь тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:
“Төрийн сан хөмрөг хэмжээ хязгаартай учраас нэн тэргүүнд олимпын төрөлд багтдаг спортуудад бодлогын дэмжлэг үзүүлж, урамшуулж байх нь үндэсний эрх ашигт нийцнэ гэж үзэж байгаа. Үүнийг мэргэжлийн холбоодоор дамжуулж хийх нь зүйтэй” гэв.
Ч.Ундрам сайд Нийгмийн даатгалын сангийн талаар “Нийгмийн даатгалын сан нэлээд хүнд байдалтай байгаа. Энэ асуудлыг өчигдөр ЗГ-ын хуралдаанаар хэлэлцсэн. Нэлээд олон тооцоолол дээр үндэслэж, зөв замд нь оруулахгүй бол үеийн үед улс төрийн популизмд автаж, сангийнхаа тогтвортой байдлыг алдагдуулж болохгүй. Ирээдүйгээ урт хугацаагаар харсан өөрчлөлтүүдийг хийх ёстой гэж үзэж байна.” нэмж хэлсэн юм.
Шууд дамжуулалтыг үзэх: