Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.07.04 16:46
386
Ш.Бямбасүрэн: Алт дэлхийн зах зээл дээр үнэ цэнтэй байгаа энэ үед бид ашиглах ёстой

УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн "Уул уурхайтай холбоотой асуудлаар нийгэм хоёр талын байр суурьтай байдаг. Нэг хэсэг нь байгаль орчин сүйтгэж байгаа учраас ухуулахгүй гэж байгаа бол нөгөө хэсэг нь баялгаа ашиглаж эдийн засгаа сэргээе гэдэг. Уул уурхайгаас хүртэж байгаа өгөөж нь нутгийн иргэдэд бага байна. Нөгөө талдаа бид хариуцлагагүй уул уурхайг өөхшүүлсэн байна. Тиймээс энэ асуудалд анхаарах хэрэгтэй.

Алт дэлхийн зах зээл дээр үнэ цэнтэй байгаа энэ үед бид хариуцлагатай уул уурхайгаар дамжуулаад, тухайн орон нутагт нь үр өгөөжтэй байдлаар ашиглах нь зөв гэж бодож байна.

Хамгийн гол нь цаг үе хүнд байгаа учраас алтаа яаралтай ухъя гэдэг байдлаар биш, илүү ур суурьтай хандаж, өнгөрсөн жилүүдэд буруу явж ирсэн жишгийг халах ёстой. Нөхөн сэргээлтийг ямар түвшинд хийх ёстой вэ гэдгийг судалж, ярилцах ёстой" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: