Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Live
2025.07.07 12:41
1031
Л.Банзрагч: Дуунд дуртай түмэн олныхоо дэмжлэгээр МУГЖ цолоор шагнууллаа

МУСТА, дуучин Л.Банзрагч "Монгол Улсын гавьяат жүжигчин" цол хүртлээ. Түүний баярт мөчид сэтгэгдлийг нь хуваалцлаа. 

Тэрээр " МУГЖ цолоор шагнуулсандаа маш их баяртай байна. Би 1996 онд Увс аймгийн театрт дагалдан дуучнаар орж байсан. Түүнээс хойш олон сайхан багш нар, дуунд дуртай түмэн олныхоо дэмжлэгээр 29 дэх жилдээ урлагтаа үнэнч байна. Өнөөдөр төрийнхөө хайр хишгийг хүртсэндээ баяртай байна. Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсаар байх болно. Арыг минь даадаг ханьдаа, намайг үргэлж дэмждэг түмэн олондоо, ах дүү найз нөхдөдөө маш их баярлалаа" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: