Э.Ирэхбаяр
Редактор
Соёл урлаг
2025.07.07 13:46
1144
Ц.ТӨМӨРБААТАР: Хөдөлмөр зүтгэлээ аавтайгаа адилхан үнэлүүлсэндээ баярлаж байна

Жүжигчин Ц.Төмөрбаатар энэ өдөр Монгол Улсын Ардын жүжигчин цолоор энгэрээ мялаалгалаа. Түүний сэтгэгдлийг хуваалцахад “Төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлсэн, маш сайхан өдөр байна. Хөдөлмөр зүтгэлээ аавтайгаа адилхан үнэлүүлсэндээ баярлаж байна. Аав минь, ээж минь тэнгэрээс харж байгаа байх аа.

Хүүхэд, залуучуудын театр намайг бага, залуу байхад хүүхэд, залуусыг соён гэгээрүүлэхэд чиглэж уран бүтээл туурвидаг байсан. Өнөөдөр ч хүүхэд, залуусын оюун санааны хэрэгцээг хангахын төлөө ажиллаж байгаа. Тиймээс хүүхэд, залуус маань энэ театрыг зорин очиж байгаасай, тэндээс оюун санааны хувьд тэгширч, улс орныхоо төлөө зүтгэх хүмүүжлийг олж авна гэж итгэж байна.

Шууд дамжуулалт үзэх: