Энэ өдөр хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж буй хүмүүсийн нэг нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар А.Долгор юм. Тэрээр сэтгэгдлээ хуваалцахдаа "Энэ сайхан гэгээн үйлсийг үргэлжлүүлэх гэж олон жил хоёргүй сэтгэлээр зүтгэлээ. Энэ сайхан дуурийн театртаа ажиллахад түшиж тулж явсан ДБЭТ-ын хамт олондоо баярлаж талархаж явдгаа илэрхийлье. Олон сайхан дуу дуулсан. Агуу хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, хөгжмийн зохиолч Чинзориг, Шарав, Билэгжаргал, Баттөмөр болон яруу найрагч нартаа баярлалаа.
Монгол түмний сэтгэлийн илэрхийлэл болох эх орны тухай, аав, ээж, үр хүүхэд, хань ижлийн тухай дуулж ирсэн. Мөн сонгодог урлагийн үргэлжлэл болох шавь нарыг бэлтгэж, СУИС-д 20 гаруй жил багшиллаа. Сургуулийнхаа хамт олонд баярлаж талархаж байдгаа илэрхийлье.
Дуулсан дуурь бүхэнд сэтгэл зүрх минь шингэсэн байдаг болохоор бүх дүрдээ хайртай. Мөн “Монголын та нутаг” Магнаг цэнхэр дэлхий”, “Эр хүн” “Аргалд явсан ижий”, “Дууны сайхан хорвоо” зэрэг монгол түмний хайртай олон сайхан дууг дуулсандаа талархаж явдаг аа." гэв.
Шууд дамжуулалт үзэх: