Э.Ирэхбаяр
Редактор
Эдийн засаг
2025.07.07 15:20
391
Б.ЛХАГВАСҮРЭН: Тэтгэврийн зээлтэй холбоотой 3 болон 6-р сард гаргасан шийдвэрийг цуцалж, өмнөх зохицуулалтаар олгохоор шийдвэрлэсэн

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс мөнгөний бодлогын хорооны шийдвэрийн талаар тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:

“Мөнгөний бодлогын хороо хуралдаж, гурав болон зургаадугаар сард гаргасан шийдвэрүүдээ цуцалсан. Тэгэхээр эдгээр шийдвэр гарахаас өмнө үйлчилж байсан зохицуулалт хэвээр мөрдөгдөх болно.

Гуравдугаар сард гаргасан шийдвэрийг яамнаас ирүүлсэн саналын дагуу гаргасан. Олон улсын байгууллагуудын хийсэн тодорхой судалгаа байсан. Амьжиргааны баталгаажих доод түвшинтэй дүйцэх хэмжээний орлого иргэдийн гарт үлдэх ёстой гэсэн шаардлага тавьсан. Дараа нь зургаадугаар сард тэтгэврийн зээлийг хэрэглээний  зээлтэй адилтган үзэх ерөнхий нөхцөл рүү шилжүүлсэн. Иргэд болон УИХ-ын гишүүдээс ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн, дээрх хоёр шийдвэрийг цуцалж, өмнөх зохицуулалтад шилжиж байна. Өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Банкуудын захирлуудтай уузалт хийсэн. Банкууд дижиталжсан учраас программдаа засвар оруулахад нэгээс хоёр хоногийн хугацаа орно гэдгийг хэлсэн. Өмнө нь банкууд тэтгэвэр, тэтгэмж барьцаалсан зээлийг ямар нөхцөлөөр зээл олгож байсан юм, түүгээрээ шийдээд явна.” Гэв.

Шууд дамжуулалт үзэх: