Э.Ирэхбаяр
Редактор
Засгийн газар
2025.07.08 10:07
2206
Т.АУБАКИР: Тэтгэврийн зээлийг Хаан банк асуудалгүй олгож, Төрийн банк бага зэрэг удаашралтай олгож байна

Засгийн газар өчигдөр /2025.07.07/ ээлжит бусаар хуралдаж, гаргасан шийдвэрийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэдээллээ. 

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт ахмадуудын тэтгэврийн зээлийн асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд Г.Занданшатар болон Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж, тэтгэврийн зээлийг ямар нэг хязгаарлалтгүйгээр олгохоор шийдвэрлэсэн.

Өнөөдөр Монголбанкны мөнгөний бодлогын хороо хуралдаж, банкуудад чиглэл өгсөн. Одоогийн байдлаар Хаан банк тэтгэврийн зээлийг асуудалгүй олгож байна. Төрийн банк дээр бага зэрэг удаашралтай байна гэсэн мэдээлэл байна. 

Мөн хүч гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор Ерөнхий сайдын зүгээс хүчирхийлэлтэй тэмцэх зөвлөл байгуулах шийдвэр гаргасан. Уг хороон бүтэц, чиг үүрэг, авах арга хэмжээний талаар баяр наадмыг дамнуулан тодорхой шийдвэрт хүрнэ. 

Баяр наадам дөхөж байгаа энэ цаг үед унаач хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, нэг ч хүүхэд эндэх ёсгүй гэсэн зорилт тавин ажиллаж байна. ГБНХЯ-наас өнгөрсөн онд 833 нийгмийн ажилтныг бүх аймаг, сумдад байршуулсан. Эдгээр нийгмийн ажилтан баяр наадам зохион байгуулж байгаа комисст шаардлага тавьж ажиллана. Морь унахад зориулагдсан тусгай хэрэгслээр бүрэн хангасан байна уу, морь унаж байгаа хүүхдүүд нь наймаас дээш насных мөн үү гэдэг дээр хяналт тавьж ажиллах юм." гэлээ.