Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Live
2025.07.08 13:59
4779
МУГЖ Д.Бямбацогт: 34 жилийн хөдөлмөрөө үнэлүүлсэндээ баяртай байна

“Салхи Дамбий” дүрээрээ түмэн олноо танигдсан жүжигчин Д.Бямбацогт "Монгол Улсын Гавьяат жүжигчин" цол хүртлээ.

Тэрээр "34 жилийн хөдөлмөрөө үнэлүүлсэндээ баяртай байна. Ерөнхийлөгч шагнал гардуулах үедээ "Өшөө их уран бүтээл хийгээрэй" гэж хэлсэн би хичээнэ ээ гэж хариулсан. Энэ шагнал хэдий миний энгэр дээр гялалзаж байгаа ч гэсэн намайг дэмждэг хүн бүрийн шагнал юм шүү. 

Шагнал авах мөчид багш нарыгаа дурсаж, бодож байлаа. МУСТА, агуу найруулагч Г.Доржсамбуу, МУСГЗ Л.Лхасүрэн хоёр багш маань тэнгэрээс харж байгаа байх. Хүмүүс намайг оройтож шагнал авч байна гэж ярьж байна.

Багш маань "Шагнал хэзээ ч оройтдоггүй юм" гэж сургасан. Багшийн минь хэлсэн үнэн байна.

Мөн тэнгэрт байгаа ижий, аав хоёроо дурслаа. Захисан захиасыг нь зах зухаас нь биелүүлж байна л гэж бодлоо. Ижий аав хоёр минь "Миний хүү олонтойгоо яваарай гэдэг байсан. Түмэн олныхоо хайр, хүндлэлээр МУГЖ боллоо. 

Өчигдөр Ерөнхийлөгчийн тамгын газраас над руу 12 цагт хэлсэн. Тэрний өмнө 11 цагт надад нэг хүн хэлсэн. Би надаар тоглож байна л гэж бодсон. Удаагүй Ерөнхийлөгчийн тамгын газраас явсан. Намайг дэмждэг бүх үзэгчдэдээ баярлалаа. Хайртай шүү. Сайхан наадаарай" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: