Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Live
2025.07.08 14:27
1597
МУГЖ Р.Анхням: Шагналаа батлахын төлөө хичээн хөдөлмөрлөнө

Жүжигчин Р.Анхням "Монгол Улсын Гавьяат жүжигчин" цол хүртлээ.

Тэрээр "Би жүжигчин болоод 25 жил болж байна. 2008 оноос гадны төсөл, кинонуудад тоглож эхэлсэн. Энэ кинонууддаа сайн тоглож, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн гэж намайг МУГЖ цолоор шагнаж байгаа юм байна. Маш их баяртай байна. Энэ жил Монгол улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа. Нийт уран бүтээлчдэдээ баяр хүргэе. 

Маш сайхан санагдаж байна. СУИС-ийн багш нартаа маш их талархаж байна. Тэр дундаа Ардын багш Л.Чаминчулуун, Ардын багш Н.Ганхуяг, МУУГЗ С.Сугар багш  нартаа баярлалаа.

Шагналаа батлах ёстой гэж багш нар маань хэлдэг. Урлаг бол соён гэгээрүүлэх үүрэгтэй тул хичээн хөдөлмөрлөнө" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: