Найруулагч Ч.Найдандоржийг "Монгол Улсын Ардын жүжигчин" цолоор шагналаа.
Тэрээр "Их сайхан байна. 40 гаран жил Монголын Театрын урлагт хоёргүй сэтгэлээр зүтгэж ажилласан. Энэ хугацаанд олон сайхан шавь нарыг төрүүлсэн. Монголын сор болсон олон уран бүтээл хийж, үзэгч түмэн минь халуун алга ташилт дор хүлээн авч байсан.
УДЭТ-ын баг хамт олон, уран бүтээлчид маань намайг энэ өндөр цолд тодорхойлж, түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхон баталж, их наадмаар энэ гавьяа шагналыг авч байгаадаа их баяртай байна. Их бэлгэшээж байна. Сэтгэгдэл их өндөр байна.
Шавь нарын минь, хамтарч ажилласан авьяаслаг уран бүтээлчид, тайзны арын албаныхны минь хүч юм. Миний уран бүтээлийг үзэж халуун алга ташилтаар надад урам, энерги өгч өдий зэрэгт хүргэсэн үзэгчдэдээ баярлалаа.
Багш нартаа баярлалаа. МУУГЗ Д.Маамхүү, МУАЖ Б.Мөнхдорж гэж агуу багш нарын шавь гэгдэж өдийг хүрсэн. Багш нарынхаа ачийг хариулж байгаа юм болов уу гэж дотроо горьдож байна. Үзэгч түмэндээ сайхан наадаарай гэж ерөөл дэвшүүлье" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: