Шагналын хур бууж байгаа энэ өдөр эрүүл мэндийн салбарт нэгэн гавьяат эмч төрлөө. Энэ бол УНТЭ-ийн Хэрх, үе судлал, үе сэргээх төвийн Зөвлөх эмч Майдарн Отгонбаяр юм. Түүний сэтгэгдлийг хуваалцахад:
“Хориод жил монголын мэс заслын хоёр том салбарт ажилласан. Нэг нь ерөнхий мэс засал. Нөгөө нь сүүлийн арваад жил ажилласан үе солих мэс засал. Үе солих мэс заслын технологийг монголд нэвтрүүлсэн анхдагчдын нэг болсондоо бахархдаг. Хоёрхон хүнтэй эхэлж байсан тасаг маань одоо Монгол Улсын лавлагааны төв буюу УНТЭ-ийн Хэрх, үе судлал, үе сэргээх төв болон өргөжөөд байна. Энэ хөдөлмөрийг маань шагнаж урамшуулсан байх гэж бодож байна.
Шууд дамжуулалт үзэх: