Шагналын хур бууж байгаа энэ өдрүүдэд сэтгүүл зүйн салбарт нэгэн гавьяат мэндэллээ. Сүхбаатар аймгийн харъяат, Монголын радиогийн тусгай сурвалжлагч, ахмад сэтгүүлч Ядамсүрэнгийн Түмэннаст нь бүхий л амьдралынхаа туршид төрөлх Баруун-Урт хотдоо аж төрж, сүхбаатарчуудын сүүлийн дөчөөд жилийн түүхийг бичилцсэн нэгэн. Түүний сэтгэгдлийг хуваалцахад:
“Дарьганга нутагтаа дарьганга хүн болж төрсөн маань бидний жинхэнэ бахархал юм байна. Хэзээ ч судлагдаж дуусахгүй агуу их өв соёл, үүх түүх дарьгангачуудын маань ард бий. Та бүхний дундаршгүй их хөдөлмөр бүтээлийг сурвалжилж явсан сэтгүүлч хүн өнөөдөр ийм амжилтад хүрлээ. Тэгэхээр залуус минь, дүү нар минь, та бүхний өмнө энэ сайхан нутаг усаа уудалж, ихийг бүтээх өргөн, дардан зам байгаа юм шүү. Энэ баярт мөчийг маань хуваалцаж буй хайртай дотны хүмүүстээ, түрлэгчүүддээ баярлалаа” гэв.
Шууд дамжуулалт үзэх: