Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.07.09 09:19
554
ОБЕГ: Ойн 2 түймрийг унтрааж, 2 түймрийг цурамд орууллаа

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Өлөнт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өчигдөр /2025.07.08/ 14:40 цагт, мөн аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Сөдтэйн даваа” гэдэг газар гарсан ойн гал түймрийг 14:50 цагт тус тус бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Мөн Ерөө сумын Буурагчин багийн “Өлөнт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг 09:35 цагт, Мандал сумын “Сэртэнгийн-Ам” гэдэг газар гарсан ой, хээрийн гал түймрийг 14:33 цагт цурамд оруулаад байна.