m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төр
2025.07.09 13:33
1150
Аудитаас санхүүгийн зөрчилтэйг нь тогтоосон төрийн байгууллагуудад хяналт шалгалт хийхээр боллоо

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал:

  • Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн зөрчилтэйг нь тогтоосон төрийн байгууллагуудад хяналт шалгалт хийхээр болжээ.
  • Мөн төрийн 29 байгууллага, агентлагийг татан буулгаж, чиг үүргийг салбарын яамдад шилжүүлэх тогтоол өнөөдрөөс албажиж байна. Ингэснээр 41,6 тэрбум төгрөг хэмнэх юм.
  • Хувийн хэвшил, бизнест ээлтэй, ард иргэдэд үйлчилдэг, авлига хүнд суртлаас ангид,  татварын таатай орчинтой, чадварлаг төрийн албыг бэхжүүлэх зорилгоор албан тушаалтнуудад хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.  
  • Нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай 164 асуудлаар ЗГ-ын гишүүд, Нийслэлийн засаг даргад хугацаатай албан даалгавар өглөө.
  • Намрын чуулганаар өргөн мэдүүлэх 31 хуулийн төслийг боловсруулах ажлыг холбогдох сайд нарт даалгалаа. Эдгээр хуулийн төсөлд бизнест ээлтэй, татварын таатай орчныг бүрдүүлж, тэр дундаа ЖДҮ эрхэлж байгаа иргэдийн ачааг хөнгөвчлөх, аудитын хорооноос зөрчилтэй нь тогтоогдсон байгууллагуудад хариуцлага тооцох зэрэг зохицуулалтыг тусгасан хэмээн мэдээллээ.