Эрүүл мэндийн салбарт 45 жил ажиллаж, 600 гаруй хүүхдийн хүйн ээж болсон С.Дулам гуайг Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Тэрбээр, "Улсынхаа их баяр наадмын босгон дээр төрдөө үнэлүүлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одногоор шагнагдаж байгаадаа баяртай байна. Ажлын гараагаа Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Батхаан бригадын бага эмчээс эхлүүлж байлаа. Баян-Өндөр сумын эмнэлгийн хамт олон маань энэ жил 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Мөн шинэ байранд орж байгаа. Ингээд хамт ажиллаж байсан эмнэлгийнхээ хамт олонд баярын мэнд хүргэе. Эрүүл мэндийн салбарт ажилласан 45 жилийн хөдөлмөрийг маань үнэлсэнд баяртай байна" гэв.
Шууд дамжуулалт үзэх: