Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Live
2025.07.09 16:04
1181
П.Мөнхтулга: Хариуцлагагүй жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлнэ

УИХ-ын гишүүн П.Мөнхтулга Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, өнөөдрийн хуралдаанаар батлагдлаа. 

Тэрээр "Зам тээврийн ослын 40 хувь нь маргах шаардлагагүй ослууд байдаг. Энэ хууль батлагдсанаар гар утсаа оролдож байгаад урд талын машинаа мөргөх, эгнээ байр солих үедээ мөргөлдөх, хүн бэртэж гэмтээгүй зэрэг маргах шаардлагагүй асуудалд цагдаагийн тодорхойлолт шаардахгүйгээр даатгалынхаа нөхөн төлбөрөө авах боломж бүрдэнэ. Даатгал руугаа зургаа илгээгээд бусдад хүндрэл учруулалгүй, асуудлаа шийдэх боломжтой.

Машин мөргөлдсөнөөр дунджаар 38 минут цагдаа ирэхийг хүлээдэг. Үүний ард бүтэн гудамжаараа түгжирдэг. Жишээ нь нэг иргэн жилд 26 удаа осол гаргасан байгаа юм.

Даатгалын нөхөн төлбөрөөр нэмэлт орлого олж байгаа эдгээр иргэдийг анхаарч, хариуцлагатай жолоочийг бий болгох ёстой. Нэг ёсондоо хүнд суртлыг халж байна гэсэн үг. 

Даатгалын компаниудын төлөөлөлтэй уулзаж санал бодлыг нь сонссон. Жолооч нар даатгалын нөхөн төлбөрөө чирэгдэлгүй авснаар түгжрэл 25 хувиар буурна гэсэн тооцоо гарсан" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: