“Монголын Эдийн засгийн форум-2025” 7 дугаар сарын 8,9-ний өдрүүдэд Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа.
Монголын Эдийн Засгийн Форум нь 2010 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдэл гаргахад чиглэсэн үндэсний тэргүүлэх платформ юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-ын 36-р тогтоол батлагдан, таван зорилтын хүрээнд 114 арга хэмжээг хувийн хэвшил болон төрийн 35 байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд “Монголын Эдийн засгийн форум”- аар “Хүнсний хангамж” сэдэвт хэлэлцүүлэг өрнөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Панелистаар ажиллалаа.
Хэлэлцүүлэгт хүнс, хөдөө аж ахуйн салбарын төр болон хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын 100 гаруй төлөөлөл оролцсон юм.
Модератор
Панелист
Хэлэлцүүлгээр дотоодын хүнсний аюулгүй байдлын хяналт, импортын бараа бүтээгдэхүүний өсөлт бууралт болон үндэсний үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ экспортлоход тулгамдаж буй хууль, эрх зүйн асуудлыг хэлэлцэж, хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад хариуллаа.
Монголын Эдийн засгийн форумаар дараах сэдвээр хэлэлцүүлэг өрнөлөө.