m.mn
түрүүлж мэдээлнэ
Орон нутаг
2025.07.12 22:31
764
МАНДАЛГОВЬ ХОТ ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙН НААДАМ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ


Дундговь аймаг байгуулагдсаны 83 жил, Сайнцагаан сум байгуулагдсаны 101 жил, Мандалговь хот үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн баяр наадам 07-р сарын 10,11-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Баяр наадмын хурдан морины уралдаанд сонгомол дээд, дунд, доод 3 болон нас насны хурдан хүлгүүд шандсаа сорин уралдаж, Үндэсний сурын харваанд 5 аймгийн нийт 44 харваач, шагайн харваанд насанд хүрэгчдийн төрөлд 12 багийн 196 харваач, өсвөрийн харвааны төрөлд 18 харваач, ахмадын багийн төрөлд 10 багийн 80 харваач оролцож, хүчит бөхийн барилдаанд 128 бөх, өсвөрийн бөхийн барилдаанд 32 бөх хүч чадал, авхаалж самбаагаа сорин барилдаж тус тус бай шагналаа гардан авлаа.
Хүчит бөхийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат “Хур харцага” бөхийн дэвжээний бөх аймгийн заан Хүүхэнбаатарын Цойжилсүрэн түрүүлж, аймгийн арслан цолны болзол ханган, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын харьяат “Хур харцага” бөхийн дэвжээний бөх аймгийн начин Зоригтболдын Мөнхтулга үзүүрлэж, аймгийн заан цолны болзлыг хангалаа.
Баяр наадмын их шөвгийн дөрөвт
- Дундговь аймгийн Луус сумын харьяат Тагнуулын ерөнхий газрын “Эрч биеийн тамирын спорт хороо”-ы бөх сумын заан Ж. Дамбадаржаа
- Булган аймгийн Сайхан сумын харьяат “Булган хангай” дэвжээ, Орхон аймгийн цагдаагийн газрын бөх сумын заан Б. Бадам нар шөвгөрөн үлдэж аймгийн начин цолны болзол тус тус хангаж, баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө.