m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2025.07.16 11:55
421
"Солонгос, Монгол соёлын өдөрлөг” арга хэмжээнд оролцохоор БНСУ-аас соёл, урлагийн төлөөлөл 60 гаруй зочин хүрэлцэн ирлээ.

Энэ жил АРА ФЕСТИВАЛЬД олон улсын уран бүтээлчид олноор уригдан ирж байгаагийн дунд БНСУ-аас хоёр орны дифломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Солонгос, Монгол соёлын өдөрлөг” арга хэмжээнд Чангвон хотын Ширм бөхийн холбооны тамирчид, Бусан хотын амьд хөгжмийн хоёр хамтлаг, ардын урлагийн ART COMPANY SAI энтертайнментийн уран бүтээлчид, DJ MIU зэрэг уран бүтээлчдээс бүрдсэн 60 гаруй зочид хүрэлцэн ирлээ.

Тэд 07.16-17 нд АРА КОМПЛЕКСТ Солонгос бөх болон монгол бөх, ардын урлагийн тоглолт, Dj Show, 07.18 нд амьд хөгжмийн тоглолт зэрэг арга хэмжээнүүдэд оролцохюм. Өнгөрсөн жилээс эхэлсэн “Солонгос, Монгол соёлын өдөрлөг” арга хэмжээ жилээс жилд өргөжин тэлж буй нь хоёр орны найрамдалт харилцаа болоод соёлын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой юм.