Энэ сарын 10-ны өдөр гадаа тоглож байсан 10, 13 настай хүүхдүүдийг хутгалж гэмтээсэн хэрэг гарсан байна.
Тодруулбал, Дорнод аймгийн Чойбалсан хотод гэрийнхээ гадаа тоглож байсан 10 болон 13 настай хоёр хүүхдийг хутгалж гэмтээсэн ноцтой хэрэг гарсан байна. Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 52 настай эрэгтэй үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Тус хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад, хэрэг Дорнод аймагт шалгагдаж байгаа, сэжигтэнг барьж саатуулсан байгаа гэлээ.