УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын хүүхдүүд бусдыг зодож, хүнд гэмтээсэн гэх хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн С.Баярбилэг: Энэ сарын 18-19-ний шилжих шөнө 03:40 цагийн орчимд СБД-ийн 3 хорооны нутаг дэвсгэр Хүүхдийн 100 орчмын Хаан банкны хажууд бусдад зодуулж гэмтсэн гэх мэдээлэл бүртгэгдсэн.
Шалгалтын явцад 28 настай Т, 29 настай С нар нь архидан согтуурсан үедээ С-ыг зодож биед нь гэмтэл учруулсан, дээрх иргэд нь мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг журмын дагуу тест тавьж шалгах ажиллагааг явуулсан. Хохирогчийн хувьд биеийн байдал сайнгүй, эмнэлэгийн байгууллагын хяналтад эмчлүүлж байгаа мэдээлэлтэй байна.