Энэ сарын 20-ны 13:30 цагийн орчимлд Ховд аймгийн Жаргалант сум Буянт багийн нутагт баригдаж байсан барилга дээрээс 71 настай иргэн унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тус хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад, Ховд аймгийн Жаргалант сум Буянт багийн нутагт баригдаж байсан барилга дээрээс хүн унаж нас барсан гэх мэдээлэл бүртгэгдсний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Шалгалтаар 2025 оноос эхлэн орон сууцны зориулалтаар баригдаж байсан барилгын 2 давхрын цонхоор 71 настай иргэн унаж амь насаа алдсан. Амь хохирогч нь 2025.07.16-ны өдөр тус барилга дээр туслах ажилтнаар ажиллаж байсан мэдээлэл байгаа. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.