Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 12,592 болж, хавьтлын тоо 93,022 хүрсэн талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. Харин өнөөдрийн байдлаар 268 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрээр 162 иргэн эмчилгээ хийлгэж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 36 нь хөнгөн, 215 дунд, 14 хүнд, нэн хүнд 3 иргэн эмчлүүлж байна.